Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан тус прокурорын газарт харъяалагдан ажилладаг Хархорих, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр, Эрдэнэсант сумдад ажиллаж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулан Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг уржигдар зохион байгуулсан байна.Зөвлөгөөнөөр 2014 онд тус Прокурорын газраас дэвшүүлэн ажиллаж байгаа зорилтыг танилцуулж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас нийтлэг гаргаж буй зөрчил дутагдлын талаар хэлэлцэж, цаашид хүрэх үр дүнгийн талаар харилцан ярилцаж, 2014 онд гэмт хэргийн тухай гомдол мэдээллийн хугацаа сунгалтыг багасгах, аль болох богино хугацаанд шалгаж шийдвэрлэж байх, мөн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй хэргийн хугацааг сунгахгүй байх, түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх, хамтарсан сургалтыг тогтмол зохион явуулж байхаар шийдвэрлэжээ.



























































