Цагаан сараар Ерөнхийлөгчийн өргөөний тавгийн идээг арван үеэр зассаныг хэвлэлийнхэн анзаарсан нь нийгмийн сүлжээнүүдээр багагүй дуулиан тарьж хэл ам дагуулсан. Улмаар Монгол төрийн хоймрын тавгийн идээг тэгш тоогоор өрж, уламжлалаа алдсан бэлгэшээлгүй явдал боллоо гэх шүүмжлэгчид ч олширсоноор тавгийн идээ зассан үйлчилгээний ажилчдыг халагдахад хүргэсэн юм.Тэгвэл өдгөө ажлаас халагдсан ажилчид хуулийн дагуу халсангүй, хүмүүсийн хэл амыг намжаах гэж л халлаа гэх мэтээр гомдоллож яваа сурагтай. Ажлаас халагдсан ажилчдыг Жаргалзаяа, Норов, Гантуяа гэдэг аж. Тэд "Ямарч хуульд ажлаас ийм шалтгаанаар хална гэсэн заалт байхгүй. Жиргээчдын дундах сенсаацыг дарахын тулд л биднийг халлаа. Ямартаа ч бид зүгээр суухгүй. Хуулийн байгууллагад хандана" гэжээ.
Д.Дуулим




























































Сэтгэгдэл (40)