Өчигдөр зарим шатахуун түгээх станцид АИ92 бензин тасарсан гэсэн мэдээлэл гараад байсан. Тэгвэл холбогдох албаныхан АИ 92 бензин тасраагүй, нөөц хангалттай хэмжээнд байгааг батлан хэллээ. Энэ талаар Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэн "Өнөөдрийн байдлаар манай улсад АИ 92 бензиний 30, дизелийн 42, А-80 бензиний 46 хоногийн нөөц байгаа. Шатахуун огтоос тасалдаагүй. Харин ч өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад шатахууны нөөцийн хэмжээ их, өнгөрсөн жилийн мөн үеэс 2,5 дахин их байна" гэжээ.
Түүнчлэн Жаст ойл АИ 92 шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмсэн нь алдагдалдлаа нөхөх гэсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг өгсөн байна.
А.Анар



























































