Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах “UB Town”, “Wizard” хотхоны байрны шугам хоолойнууд асуудал дагуулж эхэллээ. 2008-2009 онд тус шугам хоолойг “Боорчи” ХХК хийж гүйцэтгэхдээ техникийн горим зөрчин хуванцар хоолой тавьж, шороогоор булсан байсныг МХЕГ-ынхан илрүүлсэн аж. Иймд дээрх хоёр хотхоны 33 айл өрхөөс гадна зөвшөөрөлгүй зургаан обьект уг шугам сүлжээгээр бохир, цэвэр усаа авдаг аж. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас уг шугам сүлжээг засварлахаас гадна анх хүлээж авсан болон гүйцэтгэсэн байгууллагад хариуцлага хүлээлгэхээр болжээ.




























































Сэтгэгдэл (2)