Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг "Харанга" хамтлаг эмэгтэйчүүдийн баяраар Монголын үзэсгэлэнт охид бүсгүйчүүддээ зориулан ганцхан удаа "Blue sky tower"-ийн “Vegas Club”-т “BEST OF HARANGA” V.I.P тоглолтоо хийхээр болжээ.Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "Стрингс" клуб ажиллаж байгаа бөгөөд хамтлаг болон тоглолтыг зохион байгуулагчид уг тоглолтынхоо талаар ирэх даваа гарагт мэдээлэл хийхээр болжээ. Хурал 11.00 цагаас "Blue sky tower"-ийн "Diamond" танхимд болох юм.





















































