“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн эх, эмэгтэй хүн, ээждээ хүндлэл үзүүлэх тоглолт таван жилийн дараа үзэгчдэд хүрэх гэж байна.Тэрбээр Монгол түмэн эмэгтэй хүнийг үзэсгэлэн хэмээдэг бол гэрэлт гэдэг нь нарны цацраг, гоо гэдэг нь сарны туяаг билэгдэж нар, сар, эмэгтэй хүн гурав энэ ертөнцийг гийгүүлэгч нь юм гээд тоглолтоо “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээн нэрлэжээ.
Монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулсан хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолт Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу ирэх сарын 8-нд “SS-CLUB”-т болох юм.





















































