Польшийн
агуу их төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Шопены мэндэлсний 200 жилийн
ойн хүрээнд зохион байгуулж буй “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр
хуурчдын уралдаан маргааш эхэлнэ.
Энэхүү уралдааныг дөрвөн жилд нэг удаа болдог “А” зэрэглэлийн олон улсын уралдаан болгох зорилготой бөгөөд энэ жилийн уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын гуч гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх юм байна.
Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах аж.
Тэмцээний эцсийн шат энэ сарын 28-нд Хөгжим бүжгийн коллежийн концертын их танхимд болно.

А.Цолмон
Сэтгэгдэл (1)