Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрийн нэг “Увертюра” хамтлаг “Анир” дуу бичлэгийн студи, “Дашбалбар судлал сан” уг дууны клипний зохиолын уралдааныг зарлажээ. Клипний зохиолыг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авах бөгөөд маргааш өдөр нь шилдэг нэг зохиол шалгарах юм байна.
Ялагч нь Монгол поп опера "Увертюра" хамтлагийн уран бүтээлийн дээж болон гарын бэлэг, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн дээж бүтээлүүд болон 300,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл, гарын бэлгийн эзэн болно.
Уралдааны материалыг -Uverturahamlag@yahoo.com,
-https://www.facebook.com/uvertura.hamtlag,
-dashbalbarstudies@gmail хаягуудаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/uvertura.hamtlag хаягаас лавлаарай.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (4)