Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын цагдаагийн хэлтэс, Сум дундын 18 дугаар шүүхээс Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтарсан сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулсан байна.Уг сургалт, зөвлөгөөнд тус хамгаалалтын захиргааны 28 албан тушаалтан хамрагдсан бөгөөд Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Батжаргал захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэд явуулах, зөрчлийг хэрхэн нотлох, гэмт хэргийн шинжтэй асуудалд шаардлагатай хойшлуулшгүй ажиллагаа явуулан цагдаагийн байгууллагад цаг алдалгүй шилжүүлж шалгуулах талаар улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт сургалт зөвлөгөө өгснөөс гадна ойн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох талаар зөвлөгөөнд оролцогчид харилцан санал солилцож цаашид анхаарч хэрэгжүүлвэл зохих арга замыг тодорхойлсон байна.



























































