ЖЕМ Интернэшнл ХХК-ийн "Хужирт" усыг ард олон манайдаа л хамгийн үнэтэй цэвэр ус гэдгээр нь сайн мэднэ. Тэгвэл тус компани усаа рекламдахдаа нийслэл Улаанбаатар хотыг муулдаг болжээ. Тодруулбал "Хужирт байгалийн эрдэст усыг агаар, хөрсний бохирдолтой нийслэлээс 390 км-ын зайд орших Өвөрхангайн Хужиртаас савлан авчирдаг юм шүү" хэмээн цахим ертөнцөөр рекламдсанд нийслэлчүүд дурамжхан байна.
Түүнчлэн Lumino хамтлагийн дуучин Анхаа "Хотыг минь доромжлох хэрэг байдаг ч юм уу? Үгүй ч юм уу? Хужиртад савладаг гэж болдоггүй юм байх даа. Хотоо хаа ч өмөөрнө" хэмээн үзэл бодлоо илэрхийлээд авчээ.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (5)