Азийн Канн гэгддэг БНСУ-ын Пусаны кино наадмын “Шинэ давалгаа” төрлөөс
гранпри шагнал хүртсэн найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино маргааш кино театруудаар гарч эхэлнэ. Энэхүү кино нь Нидерландын Роттердам, Шведийн Готебург, Литвийн Вилнус, Бельгийн “Movie” зэрэг олон улсын кино наадамд амжилттай оролцоод ирсэн юм. Энэ жил 43 дахь удаагаа зохион байгуулагдсан Роттердамын олон улсын кино наадамд оролцож, 12 өдрийн туршид тус хотын 20 гаруй газар кино театрт хөтөлбөрөө толилуулахаас гадна, олон мянган үзэгчийн хүртээл болсон байна.
24tsag.mn





















































