"Харш" хамтлагийн дуучин Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” бие даасан амьд тоглолтоо ирэх сарын 16-нд 19:00 цагаас “UB Palace”-ийн концертын их танхимд хийх гэж байна. Монголын дууны урлагт 35 жил зүтгэж өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар яваа түүний тоглолтонд “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Тэдний хувьд бүрэлдэхүүнээрээ яг 10-н жилийн дараа ийнхүү тайзнаа дахин хамтарч тоглох гэж байгаа нь энэ юм.
Дашрамд дуулгахад “Миний аялгуу-2” тоглолт үндсэн 2 хэсгээс бүрдэх гэнэ. Тодруулбал эхний хэсэгт ард түмэнд хэдийнээ танил болсон дуунууд эгшиглэх бол хоёр дахь хэсэгт түүний өөрөө зохиосон дуунууд нь дуулагдах гэнэ.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (4)