11 дэх удаагийн өвлийн паралимп ОХУ-ын Сочи хотноо ирэх сарын 7-ноос эхэлнэ. Энэ тэмцээний пара гүйлтийн цанын төрөлд Д.Ганболд эх орноо төлөөлөн оролцох эрхээ аваад байгаа бөгөөд баг тамирчдад өнөөдөр хувцас хэрэглэлийг нь гардуулсан байна. Баг тамирчдын хувцасны загварыг сүлжмэлийн дизайнер Б.Болормаа зохион бүтээж “Говь” ХК-ийн урласан аж.
Монголын баг нийт найман бүрэлдэхүүнтэй Сочиг зорих ба гуравдугаар сарын 3-ны даваа гаригт эндээс мордох гэнэ.
Сонирхуулахад Б.Ганболд нь Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд өмнө нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байжээ. Гараа гэмтээж, тайруулсныхаа дараа ч тэрээр спортоо орхилгүй тууштай хичээллэсэн нь өнөөдөр ийн олимпийн замд хөтөлж байна. Б.Ганболд 2013 онд Шведэд болсон пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 60 орчим тамирчнаас 18 дугаар байрт шалгарснаар Сочид өрсөлдөх эрхээ авчээ.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (1)