ССАЖЯ өнөөдөр “Сочи-2014” өвлийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдаа хүлээн авч уулзан амжилт хүслээ. Тус наадмыг зорих Монголын багийн бүрэлдэхүүнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, дасгалжуулагч Ж.Дашдондог, техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, тамирчин Б.Ганболд, хэвлэл мэдээллийн төлөөлөгч МҮОНТ-ийн сурвалжлагч Д.Батжаргал нар багтжээ.
Наадмамд манай тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд хүчээ сорих юм. Тэрбээр ирэх сарын 10-нд 1 км-ын ойрын зайд, 12-нд 10 км-т сонгомол техникээр, 16-нд буюу хаалтын өдөр 20 км-т тэших техникээр уралдах аж.
11 дэх удаагийн паралимп хөшгөө нээхэд долоохон хоног үлдээд байгаа бөгөөд манай баг тамирчид ирэх сарын 3-нд хүлгийн жолоо зална. Сонирхуулахад энэ удаагийн Паралимпийн наадамд 47 улсын 1600 тамирчин 72 багц медалийн төлөө спортын таван төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (2)