Ирэх наймдугаар сард “Азийн загварын долоо хоног 2014” наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарлаад буй. Зохион байгуулагчид наадамд эх орноо төлөөлөн оролцох мэргэжилтнүүдийг сонгохдоо тодорхой шалгаруулалт явуулна гэж байсан. Тэгвэл тэд makeup артист, үсчин, дизайнер, загвар өмсөгчдийн дунд уралдаант реалити шоу хйихээр болжээ.
Реалити шоунд оролцох сонирхолтой залууст дараах шаардлагыг тавьжээ. Үүнд:
· Тухайн салбарт ажилласан туршлагатай
· Өөрийн гэсэн өнгө төрхтэй
· Үс болон нүүр будалтын бүтээгдэхүүний мэдлэгтэй байх
· Өөөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй эсэх
· Мэргэжлийн үзүүлэх чадвартай
· Тогтоосон цагт даалгасан ажлыг гүйцэтгэх чадвартай
· Өмнө нь хийж байсан ажлын зураг
· Нэг хувь цээж зураг
Шоунд оролцохыг хүсэгчид гуравдугаар сарын 5-наас өмнө “Алтай Бьюлдинг”-т байрлах “Blue apple” компанийн байранд ирж бүртгүүлэх боломжтой.
24tsag.mn





















































