“Хувьсал” продакшны уран бүтээлчид АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон тавихад бэлэн болжээ. Жүжигт “A Capella” хамтлагийн дуучин жүжигчин У.Мөнх-Од, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Г.Ганцэцэг нар гол дүрд тоглож байгаа аж. Жүжгийн дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг Х.Болор-Эрдэнэ зохиож, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива С.Наран, дуучин Б.Амархүү болон залуу уран бүтээлч Н.Бямбасүрэн нар дуулсан байна. “Хувьсал” продакшны шинэ уран бүтээл болох “Хайр” жүжиг өнөөдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглогдох юм байна.






















































Сэтгэгдэл (1)