Үндэсний супер лигийн аварга шалгаруулах тэмцээний 2013-2014 оны улирлын хамгийн нэр хүндтэй шагнал болох "ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ"-оор улиралд 20,7 оноо
9,1 самбараас бөмбөг авалт,
3,9 оновчтой дамжуулалт,
2,5 бөмбөг таслалт,
2,3 блок шот хийсэн үзүүлэлтээр СБЛ Хасын Хүлэгүүд багийн тоглогч Баттүвшингийн Билгүүн шалгарлаа.
Тэрээр дээрх үзүүлэлт тус бүр дээр лигийн эхний 10-н байрт шалгарсан ганцхан тоглогчоор ба баг нь улирлын тоглолтыг тэргүүлснээр уг шагналыг хүртэх эрхтэй болсон юм.





















































