“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болсон билээ. Тэрээр өнөөдөр энэ тоглолтынхоо талаар мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн бага хурал 15:00 цагаас “Centro club”-д болно.
Энэ сарын 8-нд 19:00 цагаас “SS-CLUB”-д ганцхан удаа болох “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтонд МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулга зэрэг олон гайхалтай уран бүтээлчид урилгаар оролцох аж.
24tsag.mn





















































