СТА жүжигчин Г.Ундармаагийн эхлүүлсэн "Итгэлийн танхим" төсөл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үргэлжлэхээр болжээ. Тэрээр оны өмнөхөн УКТЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн төвийн хүлээлгийн танхимыг засч тохижуулсан бөгөөд энэ үедээ "Итгэлийн танхим" ТББ-ыг байгуулаад амжсан билээ. Жүжигчин бүсгүй Эх нялхсын хүлээлгийн танхимыг тохижуулахаар болсон тухайгаа “Америкт байгаа сайн үйлстэн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцохоор боллоо. Ирээд "Итгэлийн танхим" ТББ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн маань эмчлүүлдэг Эх нялхсын хүлээлгийн танхимыг засварлан тохижуулах ажлаа эхлүүлнэ. Хүч хөдөлмөр , цаг хугацаа, хөрөнгө их орох хэдий ч бид заавал хийнэ. Өнгөрсөн намрын хийсэн Итгэлийн танхимын ажлыг ганцаараа эхлүүлж байсан бол "Итгэлийн танхим " ТББ ын ажилтнууд олуулаа болсон шүү. Ийм болно” гэжээ.
А.Анар






















































Сэтгэгдэл (5)