Өнгөрсөн онд 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэсэн “Хурд”-ынхан өөрсдийн гэсэн дурсамж хөшөөтэй болохоор зэхэж байна. Тэднийг сонсдог үе үеийн сонсогчид нь хамтлагийн фэн клубыг байгуулж хамтлагт зориулсан дурсамжийн хөшөө, түүхэн ном, гэрэл зургийн цомог гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Хөшөөний загварын хувьд уралдаан зарлаж шалгаруулахаар болсон бөгөөд хөшөөг аравдугаар сар гэхэд бэлэн болгох гэнэ.
24tsag.mn





















































