СТА дуучин Т.Дэлгэрмөрөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байгаа. Тэгвэл тэрээр өчигдөр болсон тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр монгол түмнийг тэргүүн хадагтайгаа хүндэтгэн дээдэлж явахыг уриалаад тэргүүн хатагтай Х.Болормааг тоглолтондоо албан ёсоор урьжээ.
Энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа болох тоглолтонд, МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулгын уран бүтээлчид оролцох аж.
А.Анар






















































Сэтгэгдэл (3)