Өчигдөр Кувейт улсад эхэлсэн хийн бууны Азийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнд оролцож буй манай тамирчид эхний медалиа авчээ. тодруулбал хийн урт бууны эмэгтэйчүүдийн төрөлд Н.Ангирмаа, Д.Лхамсүрэн, Н.Түвшинжаргал нар мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин ОУХМ В.Ганцоожийн удирдлаган дор тус тэмцээнд цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Дашрамд дуулгахад уг тэмцээнд амжилттай оролцсоноор ирэх наймдугаар сард БНХАУ-ын Наньжин хотноо болох өсвөрийн олимпд оролцох эрхийн эзэн болох аж.
24tsag.mn





















































