Улсын драмын эрдмийн театрын хамт олон удахгүй болох Монгол цэргийн өдөрт зориулан Хүн гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээсэн “Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглохоор болжээ. Сэтгүүлч, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулсан юм. Жүжгийн гол дүр буюу Модун шаньюгийн дүрийг Г.Эрдэнэбилэг бүтээж байгаа бол гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Отгонцэцэг, Т.Хулан, Д.Ганцэцэг нар түүнтэй хамтран тоглох аж.
Жүжиг энэ сарын 18, 19-нд үзэгчдийн хүртээл болно.
24tsag.mn























































