Булган аймгийн “Булган хангай” дэвжээний нэрэмжит үндэсний бөхийн барилдаан амралтын өдрүүдэд болж өнгөрчээ. Барилдаанд Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Өсөхбаяр, Баасандорж, Улсын харцага Н.Түвшинбаяр, Өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Э.Энхбат тэргүүтэй 96 бөх бяр чадлаа уралдуулжээ. Түрүү бөхөөр Ардын хувьсгалын 92 жилийн ойн барилдаанд зургаа давж харцага цол хүртсэн, 2008 оны Бээжингийн олимпын аварга, 2012 оны Лондонгийн олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тодорчээ. Шинэ харцагын хувьд үндэсний бөхийн барилдаанд анх удаагаа түрүүлж байгаа нь энэ аж. МУ-ын гарьд И.Доржсамбуу үзүүрлэсэн бол Өсөх идэр начин Э.Энхбат шөвгөрч, гуравдугаар байрьт шалгарчээ.
























































Сэтгэгдэл (2)