Жирэмсэн хүн бүр хордлого гэх зовлонг амсдаг бөгөөд энэ нь дааврын өөрчлөлтөөс болдог байна. Ихэнхдээ жирэмслэлтийн эхний 12 долоо хоногийн дотор өөрөө аяндаа алга болдог аж. Ингээд бид та бүхэнд жирэмсний хордлогын үед тус болох хэдэн зөвлөгөөг хүргье.-Хордлоготой жирэмсэн эх өглөө сэрээд босохоосоо өмнө нэг аяга хүйтэн сүү уух нь тустай.
-Нүүрстөрөгчөөр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд буюу гадил жимс төмс будаа идэхэд сайн.
-Нэг удаа их идсэнээс бага багаар ойрхон идэх нь тохиромжтой.
-Чихэргүй жигнэмэг болон самрыг хоолны завсар шөнө ч гэсэн идэхэд хүч тамир оруулдаг.
-Та өөртөө цаг гаргаж тайван амрах ба энэ үеэр хөлөө дээш өргөж хэвтвэл илүү үр дүнтэй амралт болдог байна.
-Цагаан гааны хандаар хийсэн цай уувал сайн.
-Өдөрт хамгийн багадаа хоёр литр шингэн уух хэрэгтэй.
24tsag.mn























































