УДЭТ гуравдугаар сарыг сонгодог жүжгийн сар болгон зарладаг уламжлалтай. Тус театрын уран бүтээлчид Цэргийн баяраар "Тэнгэрийн хүү" түүхэн жүжгийг тоглоход бэлэн болжээ.Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулж энэхүү жүжгийг тавьж байсан юм. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллана. Мөн "Гамлет", "Эдип хаан", "Парисын дарь эхийн сүм", "Кихот ноён" зэрэг бүтээлээ үзэгчдэд толилуулах юм байна.
Т.Энхэлээ























































