Мисс Т.Батцэцэг БНХАУ-ын Шианнин хотноо “Miss Tourism Queen Interntional 2013” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Тэрээр энэхүү тэмцээний мисс бикини төрөлд шагнал хүртсэнээс гадна хамгийн дэгжин миссээр тодорсон байна. Тэрбээр “Asian Super Model - 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Miss Mongolia - 2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия - 2010” олон улсын тэмцээний “Краса Байкала -2010” гранпри шагнал хүртэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2012 онд Манжуурын мисс тэмцээнд тэргүүн байр эзэлж элэг нэгтнүүдээ баярлуулж байсан билээ.
24tsag.mn























































