1995 онд байгуулагдсан цагаасаа орчин үеийн хөгжмийн урлагт нэр төртэй зүтгэсэн "Камертон" хамтлаг хэсэг хугацаанд бие даан уран бүтээл хийж байснаа хувь хувийнхаа бизнесийг хөөцгөөсөн. Ийнхүү нам гүмхэн байдалд орж, шүтэн бишрэгчдээ багагүй хүлээлгэсэн залуус уран бүтээлдээ эргэн оржээ.Тэдний нэгдсний дараах хамгийн анхны бүтээл нь эхийн хайр юунаас ч илүү үнэтэйг өгүүлэх "Ээжийнхээ дэргэд" хэмээх шинэ, уянгын дуу бөгөөд тэд энэ дууныхаа хоолойн бичлэгийг хийлгэж байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад "Камертон"-ыхон өөрсдийн төрсөн өдөр буюу хамтлаг анх байгуулагдаж байсан 6 дугаар сарын 24-ны өдрийг фенүүдтэйгээ тэмдэглэхээ амалсан байна.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (2)