“Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг”-ын урилгаар 2008 оны дэлхийн миссийн дэд байрын шагналт Энэтхэг улсын гоо бүсгүй жүжигчин, дуучин Парвати Оманакуттан Монголд ирсэн билээ.Тэрээр Монголд ирсэн нь мисс Б.Гантогоо, Х.Бадамгэрэл нарын санаачлагаар хэрэгжиж буй хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн аяныг дэмжин ажиллахтай холбоотой юм.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:30 минутаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-д болно. Хуралд мисс Б.Гантогоо, Х.Бадамгэрэл, Парвати Оманакуттан нар оролцох аж.
24tsag.mn























































