Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бүсгүйн Урлан” 2014 үзэсгэлэн, худалдааг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд нийслэлийн зургаан дүүргийн 30 гаруй эмэгтэйчүүд өөрсдийн урласан бүтээлүүдээрээ оролцох юм. “БҮСГҮЙН УРЛАН 2014” үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-нд буюу нөгөөдөр Монголын Хүүхдийн Ордноо 11.00-17.00 цагийн хооронд болно.
24tsag.mn























































