Азийн хоккейн холбооноос зохион явуулдаг “Challenge Cup” тэмцээн АНУЭ-ийн нийслэл Абу Даби хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй манай улсын шигшээ баг өчигдөр гурав дахь ялалтаа авлаа. Тэд эхний тоглолтод Тайваньд ялагдсан ч сүүлийн гурван тоглолтод Хонконг (9:2), Кувейт (3:1), Тайланд (8:2) улсын багийг дараалан хожоод байна.
Манай шигшээ баг маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч АНЭУ-ын багтай тоглоно.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (1)