Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тураах дэглэмүүд

2014-3-23
0
ЖИРГЭХ
Шилдэг сайн гэсэн тодотголтой турах дэглэм зөвлөгөөнүүд олширсон энэ үед  тэдгээрийн сөрөг үр дагаварыг мэддэг байх нь чухал юм. Ингээд 24tsag.mn сайт зарим турах аргуудын сөрөг үр дагаваруудыг танилцуулж байна.
df5336b6249cf82fbigХаврын хайлган цагаар турах хүслэнгүүд олширдог. Мэдээж шүү дээ. Зуныг гоолиг сайхан биетэйгээр угтахыг хүсэхгүй хэн байхав. Шилдэг сайн гэсэн тодотголтой турах дэглэм зөвлөгөөнүүд олширсон энэ үед  тэдгээрийн сөрөг үр дагаварыг мэддэг байх нь чухал юм. Ингээд 24tsag.mn сайт зарим турах аргуудын сөрөг үр дагаваруудыг танилцуулж байна.

Огцом турах нь гоо сайхан эрүүл мэндээ алдах шалтгаан болдог


Бүсгүйчүүд төрсөн өдөр, хурим, шинэ жилийн үдэшлэг гэх мэтийн онцгой өдөрт зориулан энэ дэглэмийг сонгодог. Богино хугацаанд эрчимтэй жин хаях шаардлагатай байдаг учраас хэт их ачааллын зэрэгцээ маш бага хэмжээний илчлэгтэй хооллох "шалгарсан" арга. Тухайлбал, өглөөний цайнд нэг ширхэг чанасан өндөг, оройн хоолны тавган дээр 100 гр бараан мах эсвэл жигнэсэн ногоо байх жишээтэй.  Үүний үр дүнд багахан хугацаанд боломжийн жин хаях ч гэлээ үүнтэй зэрэгцэн эрүүл мэнд, гоо сайхнаа алдаж байдгаа тэр бүр мэддэггүй. Дэглэм барьсны үр дүнд хасагдсан жингийн багахан хувь нь илүүдэл өөх тос, харин ихэнх нь бие мах бодийг тэжээж, хэвийн үйл ажиллагааг нь хангаж байдаг бодисууд байдаг. Үдэшлэгт гоолиг биетэй харагдах гэж огцом тураах дэглэм барьсны үр дүнд ядарч, толгой өвдөн, ялихгүй юманд цухал хөдлөн, бүхнээс залхсан эрч хүчгүй нэгэн болж очих нь элбэг. Сайхан үдэшлэг дээр хөгжилдсөн ч юмгүй ядарч, сульдсан амьтан бушуухан гэртээ харьж амрахыг хүсэх нь лавтай.  Нэгэнт товлосон өдөр өнгөрсөн учраас сайхан хооллох хүсэл өөрийн эрхгүй төрнө. Энэ үед хоолны дуршил огцом нэмэгдэж, өлсөж, ундаассан эд эсийнхээ заавраар их хэмжээгээр идснээс болж огцом таргална. Ингэснээр богино хугацаанд жин хасах дэглэм эсрэгээрээ огцом жин нэмэх эрсдэл дагуулдаг.

Нэг төрлийн хүнсээр дагнах нь уураг амин дэмийн дутагдалд оруулна

Янз бүрийн хүнсийг хольж идэх нь идэх дур хүслийг өдөөдөг. Харин яг үүний эсрэг аль болох илчлэг багатай, амин дэмээр баялаг өндөг, жимс, тараг, самар, хүнсний ногоо, бүхэл үр гээд дурын хүнс сонгон тодорхой хугацааны турш ганцхан тэрийг л иднэ. Эсвэл мах, шоколад ч сонгосон болно. Үүнийгээ буцалсан ус, ногоон цайгаар даруулна. Аль, аль нь хэмжээний хувьд хязгааргүй.  Ингэснээр хоолны дуршил буурч, долоо хоногт 3-10 кг жин хасах нь бий.  Харин сөрөг тал нь гэвэл бие мах бодь давс, чихэр, уураг, эрдсийн дутагдалд ордог.  Алимны дэглэм барих үед ходоодны хүчил ихсэж, үүнээс үүдэн хоол боловсруулах эрхтэн систем хямарч, ходоодны шарх, бүдүүн гэдэсний үрэвслийн үүсэх нь бий. Тарвасны дэглэм бөөрний чулуутай болгох магадлалтай. Энэ мэтээр нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дагнаснаар бусад төрлийн хоол хүнснээс авдаг эрдэс бодис дутагдана. Үүнээс болж бодисын солилцоо тодорхой хугацаанд өөрчлөгдөн ямар нэг өвчин үүсэх эрсдэлтэй.

Нүүрс уснаас татгалзахыг анагаах ухаан сайшаадаггүй


Нүүрс усаар баялаг хүнснээс татгалзаж, мах ногоо түлхүү хэрэглэх ёстой. Хагас сард 10 кг жин хаях магадлалтай эл дэглэмийн гол зарчим нь гурил, будаа, төмс, сахар зэрэг нүүрс усаар баялаг хоол хүнснээс татгалзах юм. Хүний бие нүүрс уснаас энерги ялгаруулан зарцуулдаг бөгөөд нүүрс усаар гачигдсан тохиолдолд хуримтлуулсан өөхөө задалж эхлэн жин хасдаг байна. Хүн өдөрт 260 гр нүүрс ус хэрэглэдэг бол энэ дэглэмээр хоногт 20 гр-аас эхлэн бага багаар нэмсээр 60-90 гр болгон, үүнийгээ насан туршдаа баримтлах шаардлагатай. Холливудын оддоос энгийн гэрийн эзэгтэй хүртэл сая сая шүтэн бишрэгчтэй, өлсөхгүй, хүссэнээрээ идэж турах энэ дэглэмийг анагаах ухаан сайшаадаггүй. Дээрх бодисын солилцооны өөрчлөлтөөр өөх задарч турах хэдий ч толгой өвдөх, бөөлжих, царай цонхийхоос эхлэн бөөрний дутагдалд орох хүртэл сөрөг үр дагавар гарах магадлалтай.

Өөх тосыг тохируулж хэрэглэх нь чухал

Махны өөх төдийгүй тослог ихтэй сүү, цагаан идээ, цөцгийн тос, зарим төрлийн загас, самар гээд тослог өндөртэй бүхнээс эрс татгалздаг. Долоо хоногийн дэглэм баримтласны үр дүнд гурав хүртэл кг хасах боломжтой.  Гэхдээ өөх тос гэдэг тэр чигтээ илүүдэл байдаггүй. Судас хатуурлаас сэргийлэх липопротейн, Омега-3, Омега-6 болон А, D, Е, К амин дэмийг зөвхөн тослог ихтэй хоол хүнснээс авдаг. Эсийн бүрхүүлийн чухал бүрэлдэхүүн нь тос, хүүхдийн тархи, мэдрэлийн эс, ясны бүтэцэд чухал найрлагаас татгалзаж байгаа хэрэг. 

Өвчин хууч олонтой болох гээгүй л бол амттан идэж турах тухай санахын ч хэрэггүй

Өөр нэг хувилбар бол амттан идэж турах, яг л үлгэр шиг сонсогдож байгаа биз. Энэ аргыг бүсгүйчүүд төдийгүй эрчүүд таашаадаг. Өсвөр насныхан бол бүр ч дуртай. Өдөржингөө шоколад л иднэ, эсвэл зайрмаг. Үүний үр дүнд өдөрт 500 ккал илчлэг авна. Гэхдээ амттанд тослог, нүүрс ус байх хэдий ч амин дэм, эслэг чанар байхгүй.  Үр дүнд нь арван хоногийн өмнө хоёр размераар багадуулж авсан жинс яг таарна. Харин сөрөг тал нь цусан дахь чихэр ихсэж, нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулна. Инсулин нь цусан дахь чихрийг хөөж нойр булчирхайг хараа хяналтгүй өсгөдөг. Үүнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сүйрэх аюултай. Мөн ходоодны хүчил ихсэх, амин дэмийн дутагдалд орох, хоолны дуршил буурах өвчтэй болох мэдээж шүд өвчлүүлэх гээд уртаас урт жагсаалт бичиж болно.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.24.104.2)
    Anujin bag shibin arga ymar bol
    2014 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    3 цаг 42 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    4 цаг 54 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    10 цаг 55 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    11 цаг 5 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    11 цаг 29 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    11 цаг 29 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    21 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    23 цаг 10 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    Өчигдөр 15 цаг 01 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 28 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК