Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баатарлаг гялгар уут”-ыг форумдацгаая!

2014-3-24
0
ЖИРГЭХ

1966691_627570254003018_231326718_n“Монголын эдийн засгийн форум” хэмээх хэн хэзээ ямар үр дүнд хүрсэн нь мэдэгдэхгүй, мэдэгдэж байгаа ч үгүй нэгэн хурал өнөөдөр нээлтээ хийж байгаа бололтой. Юутай ч миний мэдэхийн хэдэн аймгийн Засаг дарга нар ирж өглөө нээлтэд нь оролцоод “хот орж ирснийх”гээд үд дунд нь тойргийнхоо гишүүдийн өрөө ширээгээр эргэлдэнэ.Олдохгүй бол ордноор сэлгүүцээд зарим нэг нь яамны үүд сахиж бичиг цаас хөвөрдөөд, гадаадаас ирсэн төлөөлөгчид нь цагийн зөрүүндээ ядарч унтсан, хэвлэлүүдээр сурталчилгаа цацаж сүрийг үзүүлсэн “хэлбэрдэлт” энэ жил дахиад л болж байх шиг байна.

Өмнөх хуралдаануудаар юу шийдсэн юм бэ? Ямар шийдэл, шийдвэрт хүрээд аль үеийн Засгийн газар гаргасан заавар зөвлөмжөөр нь явсан юм бэ? Эдийн засгийн форумд оролцож чадахгүй ч гэсэн хэдэн санаагаа “Монголын үнэн” сониноороо дамжуулан эрхэм форумчид та бүхэндээ өргөн барья.
 
1. Сценари

Дэлхийн татах хүчнээс тасарчихсан дарга, саад нар, хиймэл дагуул шиг хэдэн нөхдийг өглөө эртхэн ирвэл харах боломжтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч нээж үг хэлэх мөчид нүүрэн талын эгнээнд суух гэж бараг л зодоон болох тул мээстээ булаацалдаж “цөм цохилцдог”Нарантуулынхнаас дутахгүй хөөрхөн дажин болдог юм. Мэдээж “ухаалаг төр”, “давхар дээл”гэх мэтийн холбоо үг бүхий бүтэн жил “зажлаад явчихаар”яс шидэх бөгөөд эднээс аль нь ч бүтэхгүй, бүтээгүйг нь та бид бэлхнээ мэднэ.

Өдрийн талд нь том том саад нар шалнаас тааз хүрсэн томдэлгэц дээр слайд яриад “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана, битгий давар”хэмээх дууг бараг яриад өгнө.Өдрийн талд нь салбарын саадууд нь их бага танхимуудад ирсэн форумчдаа хуваан авч ороод “Хамаг юм сайхан байна, харин та нар минь хичээ”хэмээн “тархины угаал үйлдэнэ”. Маргаашаас нь ёстой жинхэнэ хэлэлцүүлэгтээ арай гэж нэг юм орно. Форумчдын ихэнх нь эрх баригчдын “долоогч”, “сайн долоогч”, “онц сайн долоогч”, “төгс долоогч”хэмээх шалгуур үзүүлэлтүүдээр шалгарсан нөхдүүдээр асуулт тавиулаад мөн хариулж хамаг цаг баран дарга нар эвшээх бөгөөд энэ олон төрлийн долоогч нарын араас үнэн бодит юм ярих, асуух, хариултаа авах гэхээр“Хоол цай болохоо байлаа, дараагийн хурлын цаг боллоо, бичгээр саналаа өгчих” гэсээр байгаад хурал дуусдаг номтой. Хараарай, энэ сценарийн дагуу явах нь баталгаатай.

2. Битгий өр тавиад байгаачээ!

Манай хотын дарга баатар гуай мэргэн сайхан санаа олж БОНД гаргана гэнэ ээ. Яг л Портуун хэмээх бөө зайран саадын заасан замаар урагшаа тууж яваа бололтой. 400 тэрбум төгрөг гэдэг чинь энэ хот байтугай Монгол Улс дааж ядан чардайх их өр юм. Авах мөнгөө, зээлэх багцаагаа мэдэж байгаа баатар дарга ямар төсөл, хөтөлбөрт зарцуулахаа огт бодоогүй яваа.

 "Чингис" бондыг анх авч байхад юунд зарцуулахаа мэдэхгүй л тууж явсан шүүдээ.Түүнтэй яг адилхан. Бүтэн жил өнгөрч байж сая нэг юм Портуун саад “888 төсөл шалгарлаа” хэмээн ятга, морин хуурын цоглог аянд золгож байхдаа зарлаж харагдана билээ.

Улаанбаатар хотын даргын ухаан санааг нь хэн ингээд угаагаад хаячихдаг юм, бүү мэд.Өөрийн гэсэн толгойтой, мэдлэгтэй, ядаж бонд гэж юу болох, хэрхэн юунд зарцуулах, зарцуулсан мөнгөө хэзээ яаж олох, хүү болон зээлээ хэзээ яаж төлөх талаар санаа зовж бодсон бичил бөө зайран саад нийслэлийн хэмжээнд нэгээхэн ч алга.

Улаанбаатар хот өр тавьж болоод байхад аймаг дүүргүүд яадын, аймаг дүүргүүд өр тавьж болоод байхад сумдууд яадын, сум өр тавьж болоод байхад баг, хороод яадын гээд төрийн байгууллагын шат нэгж бүр бонд гаргаж өр тавих өвчин тусаад эхэллээ. Болиулж өгөөчээ.

3. Баатарлаг гялгар уут

Гялгар уут хийгээд хогтой тэмцэж байгаа гэнэ ээ. Хуучин засгийн үед мод чулуухан хөдөлгөөд “Ийм ч бүтээн байгуулалт, тийм ч бүтээн байгуулалт” хэмээн даналзаж байдаг Засаг дарга нарын өөдөөс хиймэл зүлэг хийлээ гэж нүүр нүдрүү нь микрофоноо чихэх дөхдөг байсан сэтгүүлчид гялгар уутан дээр ёстой таг чиг байна.Баатарлаг хотын даргын “хаалтын гэрээ”-ний ач тус бас энэ бөлгөө.

Өнгөрсөн 2013 онд 2.7 тэрбум төгрөгөөр “баатарлаг ногоон гялгар уут” хийгээд ч ёстой дээр доороо орж дээл хувцсаа уралцан байж талыг там болтол нь хогтой тулалдаад бараагүй тул энэ жил 4.5 тэрбум төгрөгөөр “Баатарлаг ногоон гялгар уут”ахиухан хийлгэж II вээрс буюу бүүр бариултай болгож байгаад “Азийн цагаан дагина”нэрээ буцааж авах гэтэл Twitter-чид “Юу яриад байгаа юм бэ! Эмнэлэг, сургууль цэцэрлэг бариач! Ядаж коридорт хэвтэж байгаа хүүхдүүдэд зориулж өргөтгөл бариач! Дунд оврын нисдэг тэрэг аваач!”гэх мэт хамаагүй дээр бүтээлч санаанууд санал болгосон нь олон нийтийн дэмжлэг авч хөдөлгөөн ч өрнөв.

Гэтэл баатарлаг даргын хувьд хогтой тэмцэх ганц арга зам нь “Баатарлаг ногоон гялгар уут”-ыг яаж ийгээд хийх нь туйлын зорилго тул хогны мөнгө гээд тушааж байгаа төлбөрийн талыг нь цавчаад ногоон уутаа хийх шийдвэр гаргачихдаг байна.

Ёстой хэлэх ч үг олдохоо болилоо. Хүүхэд уйлахаараа айлгана, хөгшин хүн үхэхээрээ айлгана, баатар дарга татаж унадгаараа айлгасаар байгаад тас гүрийх нь энэ. Болимоор юм!

Шигтгээ: Уржнан жилийн форумаар “Хунтайж”залран ирж монгол хүний үнэ цэнэдээ нэгдэж Чингис хааны суу алдар, гүн ухааныг олж нээж тогтоосныг Византын төлөөлөгч нар ирээд хүн төрөлхтний нээлт болсон тухайгаа хэлж "Ийгл" телевизийн зочин болоод форумын онигоо болговуу гэтэл форум өөрөө онигоо болсон байлаа.

Форумын үр дүн: Зүгээр л "дүр эсгэнэ”. Амжилт олоод эсвэл олох гээд байгаа юм шиг дараагийн баахан “төлөвлөгөө”ярина. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын гаргасан дүгнэлтүүдийг цаг гаргаад сонсчих зориг зүрх бүүр ч байхгүй. Монгол Улсын эдийн засаг өвчин туссан байгаа гэдэг нь нэгэнт тодорхой байхад ямар өвчнөөр өвдсөн тухай нь гадаадын “доктор”гуай хэлээд өгье гэсэн ч хэлүүлэхгүй байх нь мэдээж юм.

Монголбанкны бөөрөнхийлөгч ер нь гадаадын шинжээчдэд дургүй.Тэдний гаргасан дүгнэлттэй огт санал нийлдэггүй бөгөөд арилжааны банкуудын гадаад захирлуудад бүүр ч дургүй нь Монголд ажиллаж байсан зарим захирлуудын Bloomberg-т өгсөн ярилцлагуудаас харагддаг.

Зарим нэгийг нь дарамтална,хөөж тууна.Форумаас үр дүн гарахгүй гэдэг нь баталгаатай.Худлаа үнэн, нэг зөвлөмж ёс болгоод гаргах боловч хэн ч түүгээр нь 00 цаас хийхгүй гэдэг нь бас л баталгаатай.

Хоёр жилийн дараа эмчилнэ ээ!


Давхар дээлтэй засаг төрөөс ямар ч үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой болсон.Дарга даамал хэт олширсон.Хөрөнгө оруулагчид нэг сайдтай ярилцдаг байсан бол нөгөөх нь гурав болоод үржчихсэн.Бүгдтэй нь ярилцана.Дээрээс нь авлига нэхдэг болчихсон.Энэ бол одоо Монголын Засгийн газрын туссан өвчин-хорт хавдар юм.

Гэвч энэ хорт хавдрыг энэ жил биш, ирэх жил ч биш, 2016 оны дундуур эмчилж эхлэх бөгөөд тэр хүртэл хорт хавдраараа хадан гэртээ очно уу, модон гэртээ хэвтэж байна уу, ёстой мөнх хөх тэнгэрийн тааллаар эзэн Чингис хааны ивээл л мэдэх хэрэг болжээ.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • salncl (160.39.38.112)
    үүнийг бичсэн хүн ер нь хэддүгээр ангийн боловсролтой нөхөр вэ
    2014 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    3 цаг 42 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    4 цаг 55 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    10 цаг 55 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    11 цаг 6 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    11 цаг 30 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    11 цаг 30 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    21 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    23 цаг 11 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    Өчигдөр 15 цаг 01 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 28 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК