"Шилдэг" гэх цол гуншинтай Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн оролцогчид манайд сардаа нэг ирдэг уламжлал тогтсон билээ. Үүний жишгээр дахин нэг орос зөн билэгч Монголд ирэх сурагтай. Энэ удаа Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 13 дахь цувралын оролцогч Елена Голунова ирж байгаа бөгөөд тэрээр сүнс сүгтэй харьцдаг, өнгөрсөн, одоо, ирээдүйг харж хувь заяаг өөрчилдөг ид шидтэй гэнэ.
Түүнийг ирэх талаар үнэн худал нь мэдэгдэхгүй гоё чамин үгтэй реклам сурталчилгаа аль хэдийнээ цацагдаад эхэлчихэж. Үнэн хэрэг дээрээ түүний талаар бид Оросын “Зөн билгийн тулаан” гэж хөдөө тосгодын хүмүүст зориулсан тавилттай шоунд оролцсоноос нь өөр юу ч мэдэхгүй.
Бусдын адилаар түүний "үзэж харах" үнэ хөлс 3-5 мянган доллар байх нь ойлгомжтой. Улсын маань эдийн засаг хүнд байгаа энэ үед зөн билэгч нэртэй шоуны баатруудыг ээлж дараагаар нь авчирч хөл алдан хамгаа барьсаар л.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (3)