Олон нийтийн цахим хуудаснаа “Танхай эмээ” гэх
өөрийгөө нууцалсан нэгэн бидний эчнээ танил болсон билээ. Түүний улс төрийн шог
фото эвлүүлгүүд хүмүүст хүрч олон мянган “фэн”-тэй болсон. Харин сүүлийн үед
Танхай эмээ ор сураггүй алга болж түүнийг хаашаа явсан, яагаад таг чиг болчихов
гэх зэрэг асуултууд “цахим ертөнц”-ийнхний дунд өрнөж байна. Нэг үгээр хэлбэл “Танхай
эмээ”-г хүмүүс санаж эхлэв.
Гэтэл сүүлийн үед “Танхай өвөө”-тэй болжээ. Нэр сонгосон байдал, бэлтгэдаг фото эвлүүлэг, зэргээрээ “Танхай эмээтэй” тун төстэй нэгэн юм. Тэр нэрээ сольсон Танхай эмээ юу эсхүл зүгээр түүнийг дуурайгч уу гэдэг нь таавар хэвээр үлдэж байна.




























































Сэтгэгдэл (2)