Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа өөрчлөлт оруулж эрх зүйн орчинг сайжруулсан боловч энэ төрлийн харилцааг зохицуулах хууль байдаггүйгээс үр дүнд хүрэхгүй байгаа аж. Үүнийг зохицуулах зорилгоор УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар өнөөдөр УИХ-ын даргад Худалдааны тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан гадаад, дотоод худалдаатай холбоотой харилцааг хуулиар зохицуулах шаардлага үүссэнийг Я.Содбаатар гишүүн хэлсэн.
Худалдааны салбарын мэдээлэл, статистик хангалтгүй байгаа нь энэ чиглэлийн бодлого тодорхойлох, гарах шийдвэрийг удаашруулах нөхцөлийг бүрдүүлж буй аж. Иймээс олон улсын түвшинд гадаад орнуудтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах. Дотоод худалдааг цэгцтэй хөгжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг хууль санаачлагчид хэлж байв.























































