Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг орон даяар аялан тоглолтоо хийхээр болжээ.Тэдний “...Төгсгөлгүй-Эхлэл...” аялан тоглолтоо ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Зүүнхараагийн “Мөнгөн хараа” чуулгаас эхлэх бол 13-нд Дархан хотын “Залуучууд” театр, 14-нд Эрдэнэт хотын “Уурхайчин” театрт тус тус тоглоно.
Түүнчлэн ирэх сард зүүн аймгуудаар тэдний аялан тоглолт үргэлжлэх аж.
24tsag.mn























































