Өнөөх Орос зөн билэгч нь ирж гэнэ ээ. Сайтуудаар нэг гоё чамин үгтэй мэдээ сэлт. Түүндээ Елена Голуноваг дэлхий даяар алдартай гэхийг нь яана. Гэтэл үнэндээ түүний талаар бид Оросын “Зөн билгийн тулаан” гэж хөдөө тосгодын хүмүүст зориулсан тавилттай шоунд оролцсоноос нь өөр юу ч мэдэхгүй.
Тэр бичээд байгаа шиг нь алдартай зөн билэгч л юм бол дэлхий нийтээрээ Малайзын онгоцыг хайж байхад олоод өгөх нь яасан юм.
Магадгүй тэр Монгол явж хэдэн төгрөг хийнэ догдлоод үзэж харах сөхөө байгаагүй биз. Хэрэв тэгсэн бол Монголын хамаг л баян цатгалан гэсэн улс 3-5 мянган доллараа бариад дугаарлаж байдаг юм чинь догдлох нь аргагүй.

Үүгээр ч зогсохгүй Елена Голунова чадварыг нь өвлөсөн гэх хүүтэйгээ хүч нэмэгдүүлэн ирсэн гэж байгаа. Түүний хүү бол оны өмнөхөн Монголд ирж Налайх дүүргийг "чөтгөргүй болгох"-д хувь нэмрээ оруулсан Влад Кадони.
Зөн билэгч ээж хүү хоёрыг "Оюунлаг язгууртан" гэж ТББ урьж авчирсан бөгөөд энэхүү ТББ-ыг “Хос Билгүүнзул” ХХК-ний захирал Зулаа гэх эмэгтэй өнгөрсөн онд байгуулсан аж.
Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт найз нөхөд олонтойнх ээж, хүү хоёрын PR-ыг чамгүй сайн гүйцэтгэж байгаа сурагтай. Түүний энэ их хичээл зүтгэлийг авчирсан зөн билэгчид өндрөөр үнэлж хайр хишгээ харамгүй хүртээдэг биз.
А.Анар
24tsag.mn
























































Сэтгэгдэл (12)