Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нүхжилттэйгээ “нүүр тулъя”

2014-3-30
0
ЖИРГЭХ

    skin-pores1Арьсны хамгийн “зөрүүд” асуудлууд бол нүхжилт, сорвижилт, хар батга гурав юм. Нэгэнт үүссэн л бол тэднийг арилгахад маш их хичээл зүтгэл шаардагддаг. Том том “ангалтай” юм шиг болчихсон арьсаа харах тоолонд зүрх шимширч, туршиж болох бүхнийг туршсан юм шиг санагдаж байж магадгүй ч заримдаа бид эмчилж байна гээд асуудлаа улам хүндрүүлчихсэн байдаг. Сайн үр дүнд хүрч, нэмж томруулахгүйн тулд юу болох, юу болохгүйг сайтар мэдэх хэрэгтэй. Бүгдээрээ энгэсэг, будгаар халхлах гэж оролдохоо болиод нүхжилттэйгээ бодитоор “нүүр тулъя”.
Нүхжилттэйгээ “нүүр тулъя”

Нүх яагаад үүсдэг вэ?

“Дайснаа” дарахын тулд түүний талаар эхлээд сайн судлах хэрэгтэй. Тийм биз? Хамгийн эхлээд нүх бол дээрх гарчигт бичсэн шиг “үүсдэг” биш цаанаасаа байдаг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Нүх гэдэг бол “шар үсний суваг”-т өгсөн өөр нэг нэр гэж ойлгож болно. Бидний толгойноос эхлээд хөлийн ул хүртэл тэнцүү бас битүү байрладаг үсний сувгууд хоёр чухал үүргийг гүйцэтгэдэг. Эхнийх нь үсийг ургуулах, хоёр дах нь тослогийг арьсны гадаргуу руу ялгаруулж төрөлхийн чийгшил болон хамгаалалтыг бий болгох (Тийм ч үзэн ядмаар эд биш байгаа биз?).

Тослогийн булчирхайн үйл ажиллагаа хэт их явагддаг арьсны хэсгүүдээр шар үсний сүвэнд тэлэлт үүссэнийг “нүхжилт” гэж нэрлэдэг. Харин батгашилтаас үүдэлтэйгээр үлдсэн нүхжилт, арьсны үхжмэл хэсгийг “сорвижилт” гэнэ. Нүхжилт сорвижилт хоёр тусдаа зүйл боловч эмчлэх арга, ерөнхий шинж чанараараа бол адилхан гэж ойлгож болно.

Бидний нүхний хэмжээ генэнд маань бичигдсэн байдаг. Гэхдээ арьсны нүхнүүдийг анх байсан хэмжээнээс нь томруулж, “нүхжилт” болгодог гадны олон хүчин зүйл бий.

1. Үхэжсэн арьс нүхний ханыг бөглөж байрлан, тослогийг гадагшлуулалгүй хорьсноос үүдэлтэйгээр томорч болно. Нүхэн дотор бөөгнөрсөн тослог агаартай урвалд орсноор хар батга үүсч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэмжээг нь тэлдэг. Яг л чих цоолсны дараа ээмэг зүүх тусам нүх нь томордогтой адил.

2. Нарны хэт ягаан туяа, хөгшрөлт бол нүхийг томруулдаг дараагийн чухал хүчин зүйл. Хоёулаа л арьсны нягтралыг дэмжигч систем болох коллаген, эластин хоёрын нягтралыг бууруулдаг. Коллаген багассанаар арьс суларч, өө сэвүүдийн хэмжээ илүү томордог.

3.
Тослог ихтэй арьстай мөртлөө өтгөн, тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж нүхээ бөглөснөөр томорсон ч байж болно.

Нэгэнт үүссэн нүхжилт, сорвижилтийг яаж агшаах вэ?

Чамд энэ мэдээг дуулгамааргүй л байна. Гэхдээ бидний гэрийн нөхцөлд хэрэглэдэг ихэнх арга нэгэнт томорсон нүхжилтэнд тийм ч өндөр үр дүн үзүүлдэггүй. Мөсөөр арчих, “Pore shrinking” гэсэн бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэх, халуун хүйтнийг харшуулах, зөгийн балтай, шавран маск хэрэглэх зэрэг цэвэрлэгээ, арчилгааны аргууд нь арьсны өнгөн хэсэгт үүссэн бохирдлыг гүн цэвэрлэснээр нүхний харагдах байдлыг өмнөхөөс нь арай жижигсгэдэг. Гэсэн ч нүхжилтийн хэмжээ бараг өөрчлөгддөггүй. Нүхэжсэн арьсны өнгөн хэсгийг тэр чигт нь гуужуулан унагааж, шинэ арьс гаргах бол нүхжилтийг арилгах хамгийн өндөр үр дүнтэй арга юм.

Пилинг:
Гоо сайхны эмнэлэгт алфа болон бета химийн хүчилтэй пилингийг түрхэж өнгөн давхаргыг унагаан, шинэ арьс гаргах эмчилгээг хийдэг. Нэг удаагийн пилинг 15-30 минут болдог. Хэдийгээр пилингийн үйлчилгээг хийдэг олон гоо сайхны салон байдаг боловч манайх шиг хуурай уур амьсгалтай оронд дараах үр дүн нь сөргөөр илрэх тохиолдол олон байдаг.

Co2 лазер эмчилгээ:
Одоогийн байдлаар нүхжилтийг арилгах хамгийн үр дүнтэй аргаар олон улсад Co2 fraxional laser-ийг зөвлөж байгаа. Энэхүү лазер эмчилгээ нь физикийн туяагаар арьсны өнгөн хэсэг дэх үхжилт, гэмтэлтэй хэсгийг гуужуулж, шинэ арьсыг нөхөн төлжүүлэх замаар нүхжилтийг арилгадаг. Шуудхан тайлбарлахад хуучин, гэмтсэн, нүхэжсэн ил арьс чинь бага багаар гуужин унаж, цаанаас нь шинэ, огтхон ч эвдэрч, нүхжээгүй арьс гарч ирнэ гэсэн үг юм.

Нүхжилт нь арьсны 3 давхаргын эхнийх буюу эпидермис дээр үүсдэг бөгөөд тийш нэвтэрсэн лазерийн бичил элементүүд коллагений түвшинг өргөж, эсийн түвшинг нэмэгдүүлснээр давхар арьсны нягтаршлыг сайжруулдгаараа зөвхөн гуужуулдаг бусад эмчилгээнүүдээс давуу талтай. Физик туяаны нөлөөгөөр үржсэн арьсны амьд эсүүд нь өнгөн хэсгээ түрж унагаагаад, илүү чангарсан шинэ арьсыг гаргаж ирдэг гэж ойлгож болно.

Нүхжилтийг бүрэн арилгах эмчилгээ одоогоор нээгдээгүй байгаа ч, төгсөд хамгийн ойртож, гүнээс нь эмчилж эрүүлжүүлдэг аргад лазер эмчилгээ л ороод байгаа юм. Хүмүүс лазер эмчилгээг хорт хавдрын үед хэрэглэдэг цацраг идэвхит туяатай андуурдаг боловч, Co2 fraxional laser нь физик туяа учраас хор нөлөө хамаагүй багатай гэдгийг дуулгахдаа баяртай байна.

Ийм төрлийн лазер эмчилгээг нүхжилтийн гүн, хэмжээнээс хамаараад янз бүрийн хугацаатайгаар, сард нэг удаа курс маягаар хийдэг. Гоолингоогийн олж мэдсэнээр “Dermaesthetic beauty clinic” нь Co2 Fraxional Laser-ийн эмчилгээг мэргэжлийн түвшинд, хүн хүний онцлогт тохируулан хийдэг юм билээ. Эхний ээлжинд биечлэн очоод өөрийн арьсыг оношлуулан, зөвлөгөө авснаар яг ямар эмчилгээг хэдэн сар хийлгэх ёстой гэдгээ тодорхой мэдээд аваарай. Эмчилгээний хугацаа, төлбөр, төрөл зэрэг нь арьс болгонд өөр учраас очоод уулзах нь утсаар ярьснаас хамаагүй дээр болохыг үйлчлүүлэгчийн хувьд батлан хэлж чадна.
Хаяг нь: УИД-ээс АСА Цирк орох замд бий.
Утсаар асуух зйл гарвал: 88112201, 88015442
Facebook хуудас нь харин энэ: https://www.facebook.com/pages/Dermaesthetic-beauty-clinic-Mongolia/357340411048265

Жич: Эмч нарынх нь өөрсдийнх нь арьс ямар гоё өө сэвгүй гээч? Европын холбооны улсад гоо сайхны эстетик (мэсгүй) эмчилгээгээр суралцаж мэргэшсэн учраас гоо сайханчийн богино сургалтанд суусан эмч нартай харьцуулахааргүй санагдсан. Харагдах үзэмжээ даатгадаг учраас гоо сайхны эмчээ сайн сонгох хэрэгтэй шүү.

Ахин нэмж томруулахгүйн тулд яах ёстой вэ?

1. Тогтмол гуужуул:
Нүүрээ долоо хоногт хоёр удаа скрабаар тогтмол угааж байгаарай. Энэ нь чиний нүхийг бөглөөд байгаа үхэжсэн, хуурай арьсыг цэвэрлэж, бохирдлыг гарган нээх болно. Элсэн чихэр, үр тариан, самар, сарнайн дэлбээ зэрэг зөөлөн, органик найрлагатайг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ гуужуулагчийг хэт ойр хэрэглэж болохгүй, учир нь арьсыг өмнөхөөсөө ч их тослог ялгаруулахад хүргэж болзошгүй.

Мөн бета гидроксийн хүчил буюу салицилийн хүчилтэй, өөр ямар ч хүчтэй найрлагагүй гелэн эсвэл шингэн хэлбэрийн гуужуулагч хэрэглэж болно. Энэ нь үхэжсэн арьсыг унагахаас гадна нүхний дотор талд ч хүрч үйлчилснээр тослог чөлөөтэй ялгарч, нүхнэмж томрохгүй байхад нь нөлөөлдөг.

2. Тосон суурьтай бүтээгдэхүүнээс зайлсхий:

Яагаад гэдгийг нь хэлүүлэлтгүй мэднэ биз дээ?

3. Цэвэрлэгчээ зөв сонго
Зөөлөн, усанд уусамтгай нүүр цэвэрлэгч л хэрэглээрэй. Гелен, шингэн хэлбэртэй байвал сайн. Шахмал гар нүүрийн савангаас зайлсхий. Нүүрийг хуурайшуулдаг ийм төрлийн цэвэрлэгч нь арьсны эмчлэгдэх явцыг удаашруулж, ялангуяа батганаас үүдэлтэй сорвижилтын нөхөн төлжилтийг удаашруулдаг. Мөн зарим саванг хэлбэрт оруулахын тулд ашигладаг материал нь мөн л нүхийг бөглөж болзошгүй байдаг.

4. Илүүдэл тослогийг арьснаасаа зайлуул:
Шавран маскнууд нь илүүдэл тослогийг шингээн авахад хамгийн сайн.

5. Эсийн үйлдвэржилтийг нэмэгдүүл:

Эсийн үйлдвэржилтийг нэмэгдүүлэх нь нүхийг хэвийн үйл ажиллагаа явуулахад тустай. Хамгийн үр дүнтэй нь ретинойдын төрлийн найрлагатай буюу Retin-A, Tazorac, Avita, Renova, Differin зэргийг агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм. Ретинойдууд нь хөгшрөлтийн эсрэг ч үйлчилгээтэй учраас давхар ашигтай.

6. Үргэлж SPF-ээ түрх
Зугаалгаар явах гэж байсан ч арьсандаа ямар нэг байдлаар нарны хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглээрэй. Нарны хорт туяа бол арьсны уян хатан байдлыг арилгаж, нүхийг томруулдаг гол хүчин зүйлсийн нэг юм.

7. Бүр болохгүй бол...

Гоо сайханч, эмчээсээ асууж байгаад жирэмснээс хамгаалах гормоны төрлийн эм ууж болно. Хэт тослогжилттой хүмүүсийн хувьд нүхжилтийн үндсэн шалтгаан болох тослогийг өндөрсгөдөг гормоны үйлдвэржилтийг бууруулснаар асуудал хүндрэхгүй өнгөрч болно.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Сараа (150.129.142.249)
    Баярлалаа
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Tuya (202.21.113.141)
    Tiime nuhjilt mash hezuu gehdee busguichuude japani mahina gej buteegdehuun heregleed uz bi uuruu hereglej uzsen master goo saihanch osoroo ene asuudalig shiidej chadna utas ni 99791019
    2014 оны 03 сарын 31 | Хариулах
    • zochin
      Mahina gdg ni hn bdag yum boloo Tuya
      2014 оны 03 сарын 31
  • tegshee (103.23.51.6)
    bayarlalaaaaaa
    2014 оны 03 сарын 31 | Хариулах
  • Aza (203.194.114.155)
    Saihan zowolgoo ogsond bayarlaa
    2014 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    2 цаг 8 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    3 цаг 21 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    9 цаг 21 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    9 цаг 31 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    9 цаг 56 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    9 цаг 56 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    19 цаг 54 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    21 цаг 36 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    Өчигдөр 15 цаг 01 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 28 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК