Маргааш олон улсын инээдмийн баярын өдөр тохионо. Энэ өдөрт зориулан манай улсын хошин урлагийн хамтлаг, продакшнууд нэгдэн “The Best of Comedy” улаан хивсний ёслол, баярын үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.Уг үйл ажиллагаанд хошин урлагийн долоон продакшн оролцож өөрсдийн шилдэг уран бүтээлээ үзэгчдэд толилуулах аж.
Инээдмийн баярт зориулсан энэхүү ёслолын үйл ажиллагаа нь хоёр жилд нэг удаа болдог ба 2012 онд анхных нь зохион байгуулагдаж байжээ.
Дээрх үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд хоёр өдрийн турш болно.
24tsag.mn























































