Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахим ертөнцийн шилдэг 24 онигоо

2014-4-01
0
ЖИРГЭХ
Инээдмийн баярын өдөрт зориулан 24tsag.mn сайт шилдэг 24 онигоог түүвэрлэн хүргэж байна.
16518185042013-10-09-17-11www.zaluu.com    Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу инээдмийн баярын өдөр. Энэ өдрийг дэлхийн олон улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд хүмүүс бие биенээ хуурч, тоглоом шоглоом хийж баясан өнгөрөөдөг уламжлалттай. Тэгвэл Инээдмийн баярын өдөрт зориулан 24tsag.mn сайт шилдэг 24 онигоог түүвэрлэн хүргэж байна.

1.    Нэг хүн ширүүн урсгалтай голд живжээ. Тэгээд "Бурхаан туслаарай, бурхан минь туслаарай" гэж хашгирчээ. Тэгсэн бургас таарч гэнэ. Бургасаас барьж аваад "Бурхан биш бор бургас тусалдаг байна шүү" гэсэн чинь бургас нь хугарчихжээ. Нөгөө залуу "Бурхаан худлаа, бурхан ингээд тоглоом даадаггүй шдээ" гэжээ

2.    Эхнэр авсан эр хүнийг нөхөр гэдэг. Ямар нэг байгууллага, газрын эзнийг дарга гэдэг. Тэгвэл дарга, нөхөр 2 юугаараа ялгаатай вэ ?
Хариулт: Нэг нь орлогчоо мэддэг, нөгөө нь орлогчоо мэддэггүй гэж...

3.    -Нөхөр түрүүч ээ, би халагдлаа. Та ямар нэг юм хэлээч?
-Ноомхон.
-Биш дээ, ганц удаа ч гэсэн сэтгэлээсээ, ямар нэг сайхан эелдэг үг хэлээч дээ
-Сул зогс.

4.    Хичээлийн тэнхимд согтуу оюутан гуйвж дайвсаар орж ирээд багшдаа хандан:
-Багш гуай, та жаахан халамцуу оюутныг шалгалтандаа оруулна биз дээ, аан? гэвэл багш нь ярвайснаа:
-За, яах вэ нэг удаа оруулъя даа гэсэнд нөгөө оюутан хаалгаар толгойгоо цухуйлгаснаа:
-Хөөе, шалгалтанд оруулъя гэж байна, наадахаа өргөөд оруулаад ир гэж орилжээ.

5.    Оюутан залуу эмэгтэйчүүдийн нийтийн байр руу орж ирэв. Жижүүр авгай:
- За чи хэнтэй уулзах нь вэ?
-Харин ээ, таны бодлоор хэнтэй уулзвал найдвартай бол?
16518185042013-10-09-17-11www.zaluu.com
6.    Түүхийн хичээл дээр багш асууж байна.
- Чамд найман жил түүх заалаа. За чи Сүхбаатар жанжныхаа хэлсэн үгнээс ганцханыг ч болсон хэлээч дээ.
- Багш аа, тийм амархан юмыг уу?
- Тийм ээ, хэлчихвэл шууд онц тавилаа.
- Янжмаа хө, цайгаа чанаач.

7.    Анагаахын лекц. -За ингээд өнөөдрийн лекцийг уншихаас өмнө би та нарт нэг тvvх ярьж өгье. Би оюутан байхдаа нэг бүсгүйн араас хөл алдан гүйдэг байлаа. Нэг найз маань ч гэсэн тэр бүсгүйн араас гүйдэг байсан юм. Ингээд эцэст нь нөгөө бүсгүй найзыг маань сонгож би гэдэг хүн юу ч vгvй хоцорсон боловч найз маань тун удалгүй хамаргүй болсон юм даа. За өнөөдрийн лекцийн сэдвийг бичээрэй “Тэмбүү өвчин ба түүний үр дагавар”.

8. 
   Оюутан шалгалтан дээр морины тах авч ороод уначихав.
- Хүмүүс л худлаа хэлж дээ гэтэл найз нь:
- Наадах чинь илжигний тах юм байлгүй.

9.    Залуу: Сайн уу? Бүсгүй өөртэй чинь танилцах гэсэн юм. Дугаараа өгөөч?
Бүсгүй: 5011314900 Хаан банк Б.Номин

10.    Вовка: -Өчигдөр манайд дээрэмчин ороод..
- Тэгээд яасан бэ, юуг чинь авсан байна?
- Юу ч аваагүй. Харин нэг бичиг үлдээсэн байна лээ.
- Ямар?
- Ингэж амьдрахаар үхээч гээд...:)

11. 
   Та хэд хоногт гадаад хэлийг сурч чадах вэ гэж асуухад :
Эрдэмтэн : 1 сарын дотор
Жирийн хvн : Хагас жилд
Оюутан : Шалгалт нь хэзээ юм ?

12. 
   Нэг бүсгүй найздаа: Яанаа манай нөхөр 2 хүүхдээ аваад Америкт хүрээд ирээч гээд байх юм?
Найз бүсгүй: Тэгээд яасан очилдоо
Бүсгүй: Би одоо 4 хүүхэдтэй шүү дээ 2-г нь юу гэх юм бэ?

13. 
   NBA-ийн Houston Rockets-ийн тоглолтыг Өвөр монголын Одон ТВ ингэж тайлбарлав
Хөтлөгч: Одоо Пуужин ангийн Брукс бөмбөгөө наадуулжийна. Бөмбөгөө Артестад дамжуулжийна. Артест нь Пуужин ангидаа хамгийн бачим ууртай тоглогч юм. Зарим наадамд хянагчтай муудаж шийтгэл хүлээх нь зөндөө. Артест бөмбөгөө нааджийна, нэг тоглогчийг молигодлоо, 2 дахь тоглогчийг молигодоод 2 алдаас чулуудчихийм. Э-ээ-ээ хажуугаар нь тавьчлааа ...

14.    Зоогийн газарт.
-Үйлчлэгч ээ ! Танай энэ хоолны чинь махыг би хагас цаг зажиллаа.
-Зүгээр ээ. Манайх хаах болоогүй байна. Та идэж  амжина.

15.    - Надад хайртай гэж хэлэхгvй бол би цонхоор үсэрлээ.
- Бид чинь нэг давхарт байгаа шүү дээ.
- Тэгвэл таван удаа үсэрнээ.

16.
   Залуу өглөө эрт ажилдаа автобусаар явж байтал нэг эмээ хажууд нь зогсоод байжээ.
Залуу: -Яасан та? гэхэд
Эмээ: -Эмээдээ суудал тавиад өгөөч?
Залуу: Үгүй та ийм олон суудал байхад яагаад заавал минийх дээр суух гээд байгаа юм бэ ? гэсэнд
Эмээ: -Миний хүүгийн суудал дулаахан байгаа гэжээ.

17. 
   Нэгэн эр зам дээр машинд дайруулав. Жолоочоос хөлөө дайруулсны төлөө 1 сая доллар нэхэв.
Гэтэл жолооч ихэд уурлан - Би ямар саятан юмуу ? гэхэд
Хохирогч: - Тэгвэл би ямар жаран хөлт юм уу?

18. 
   Найзууд сайхан наргиж байна. Тэгтэл нь нэг нь уйтгарлан сууна. Найзууд:
 -Чи яагаа вэ? Юундаа гуниад байгаа юм бэ? сэтгэлээрээ сайхан бай л даа гэхэд нь
-Найзуудаа миний эхнэр ДОХ дусчихжээ… …За за, тоглосон юм аа. Ингэхэд та нар яагаад барайгаад хачин болчихов оо. Гоё бай л даа гэв.

19.    Цаг агаарын мэдээг худал хэлж их хэмжээний хохирол учруулсан нэгэн цаг агаарын ажилтанг нийтийн өмнө буудан хороохоор талбайд авчрав. Тэгтэл олны дундаас нэг эр хашгирав:
-Хөөө, байж бай, наадахыг чинь ард түмний тусын тулд ашиглах нэг санал байна. Яллагч:
-Ямар санал?
-Наадахыгаа дүүжилчих. Ядаж салхины чигийг зааж байг!

20.  
  Нэгэн харамч эр, урилгагүй зочинд хоол аягалж байна гэнэ.
-Танд мөөг хийх үү?
-За бараг хэрэггүй дээ, би ч хоолонд мөөг хийж идэхээсээ илүү түүж идэх л дуртай.
Харамч эр: -Май май май... гээд шалан дээгүүр мөөгий нь тараагаад хаячихав

21.    Энэ дэлхий дээр ямар залуу хамгийн аз жаргалтай байсан бэ?
- Адам, тэр хадамгүй байсан.

22.
    Согтуу эмч мэс заслын өрөөнөөс гарч ирэв.
- За эмчээ, мэс засал амжилттай юу?
-Юун мэс засал?! Задлан биш байсийм уу?

23.
    Өмхий хүрэн туулай 2 өөд өөдөөсөө гүйж яваад мөргөлджээ гэтэл тэр 2 ой ухаанаа алдаад өмхий хүрэн туулайгаас -би хэн бэ гэтэл
Туулай: -Мэдэхгүй
Өмхий хүрэн: -Тэгвэл чи дүрсэл дээ гэтэл туулай чи дундуураа хар зураастай өмхий үнэртэй юм байна гэжээ. Өмхий хүрэн бодож байснаа -Тэгвэл би Бөгс юм болов уу? гэжээ.

24.    Профессор:
-Оюутнууд аа! Химийн шинжлэх ухааны хамгийн суут бүтээл юу билээ? Хэлэх хүн байна уу?
-Шаргал үстэй монгол хүүхэн!

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    25 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    1 цаг 38 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    7 цаг 38 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    7 цаг 49 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    8 цаг 13 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    8 цаг 13 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    18 цаг 11 мин
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    19 цаг 54 мин
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    23 цаг 55 мин
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    Өчигдөр 15 цаг 01 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 28 мин
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн хотноо болсон COP4 түүх
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК