Испанийн Мадрид хотноо энэ сарын 27-30-ны хооронд болох "Надежда" олон улсын хөгжимчдийн уралдаанд 20 сурагч эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд тэд төгөлдөр хуур, үлээвэр, ардын болон утсан хөгжмийн төрлөөр өрсөлдөх гэнэ.
Тэмцээний тэргүүн байрын шагналыг олон улсын нэр хүнд бүхий сургуульд суралцах эрх дагалддаг аж.
24tsag.mn























































