Зарим аймагт малын гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын уралдаануудыг цуцалсан билээ. Цуцлагдсан уралдаануудын дунд Монголын морин спорт, уяачдын холбооны санал санаачлагаар зохион байгуулагддаг хаврын бүсийн Дүнжингарав уралдаан багтсан бөгөөд уралдаан өнгөрсөн 2-р сарын 23-нд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл хаврын бүсийн Дүнжингаравын хурд уралдааныг болох эсэх эцсийн шийд өнөөдөр гарах юм байна.
24tsag.mn























































