"Aardman Animation" кино компани өөрсдийн шилдэг бүтээлүүдийн нэг "Wallace and Gromit" франчайзаас төрөн гарсан "Shaun the Sheep" хүүхдийн цувралаа бүрэн хэмжээний кино болгон гаргах гэж байна. 2007 онд Их Британийн CBBC сувгаар анх гарч эхэлсэн энэхүү цуврал 7 минутын нийт 4 бүлэг 120 ангитай бөгөөд өдгөө дэлхийн 180 гаруй оронд гарчээ.
"Shaun the Sheep" бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино ирэх 2015 оны 3-р сарын 20-д өргөн дэлгэцнээ гарах юм.
Ингээд "Shaun the Sheep Movie" киноны анхны teaser трейлерийг хүргэж байна.























































