Ятгын хатан хаан гэгддэг "Бөртэ" хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ хос цомог гаргахаар зэхэж байна. Өнгөрсөн оноос эхлүүлсэн түүний хос цомогт ятгын аялгууг орчин үеийн транс, битбокс урсгалтай хослуулсан өвөрмөц аязууд багтаж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь цомгийн нээлтээс өмнө дүрстэйгээр олны хүртээл болох гэнэ.
Одоогоор нэр өгч амжаагүй ятгач бүсгүйн хос цомог ирэх долдугаар сард бэлэн болох аж.























































