Халдварт өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан
хаврын бүсийн "Дүнжингарав 2014" уралдаан энэ сарын 13-нд буюу ирэх ням гарагт Цагаан хөтөлд
болно. Дүнжингарав уралдаан уламжлал ёсоор азарга, их нас, соёолон, эрлийз дээд насны морьд тоосоо уралдаанд өргөх юм байна.
Мөн уралдааны дараа өдөр буюу энэ сарын 14-ний өдөр Цагаан хөтөлд Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах "Хангарьд 2014" уралдаан болно. ММСУХ-ны харьяа НМСУХ-оос зохион байгуулж буй уг уралдаанд хязаалан, шүдлэн, даага, эрлийз даага гэсэн дөрвөн насны хурдан хүлгүүд шандас шалгах аж.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (2)