Монголын Залуучуудын холбооны Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулдаг Хөвсгөл аймгийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо.Гурван аваргаараа алдартай хоймор нутгийн залуу бөхчүүдийг бэлтгэн монголын үндэсний бөхийг хойч үедээ өвлүүлж, олон хүчтэн төрүүлэх зорилгоор дээрх барилдааныг зохион байгуулжээ.
Тус барилдаанд Бүрэнтогтох сумын заан Г.Балжинням түрүүлж, Их-Уул сумын заан Э.Ширнэн үзүүрлэсэн байна. Барилдааныг Мон хаус группын нягтлан бодогч С.Гансүх, Г.Аззаяа нар ивээн тэтгэжээ.



















































