Театр урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадам ирэх сарын 12-нд болохоор товоо зарлаад буй. Энэ удаагийн наадамд 36 бүтээл өрсөлдөхөөр тунаж үлдсэн бөгөөд наадам драмын, дуулалт, хүүхдийн, нэг хүний, шилдэг жүжиг, найруулагч, зохиол хөгжмийн зохиолч, зураач, жүжигчин гэсэн төрлүүдээр шилдгээдээ шалгаруулах юм.Сонирхуулахад наадмын зохион байгуулалтын талаарх хэвлэлийн бага хурал энэ сарын 18-нд 11:00 цагаас “Blue Sky Tower”-ын ТОПАЗ танхимд болно. Энэ үеэр тус наадамд "Драмын жүжиг", "Дуулалт жүжиг", "Хүүхдийн жүжиг", "Нэг хүний жүжиг" гэсэн төрлүүдэд нэр дэвшсэн уран бүтээлчдийн "НЭР ДЭВШИГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ"-г гардуулах ёслолын ажиллагаа болох аж.
24tsag.mn























































