Тун саяхан шинэхэн гавьяатаа өлгийдөн авсан "Харанга" хамтлагийнхан талархлын баяр хийх гэж байна. Энэ сарын 17, 18, 19-нд Эргэн дурсахуй клубт болох тоглолтын тасалбар 40 мянган төгрөг аж. Тоглолтын талаар хамтлагийн фэйсбүүк хуудаснаа "Энэ тоглолтоор бид фенүүддээ талархсан сэтгэлээ илэрхийлэх юм. 25 жилийн туршид бидэнтэй үргэлж хамт байж, үнэнчээр шүтэн биширч ирсэн та бүхэндээ баярлалаа. Хуучны сайхан дуунуудаа дуулцгаая" хэмээн бичжээ.
24tsag.mn























































