ССАЖЯ-наас иргэдийн эрүүл мэнд, урлагийн боловсрол, чөлөөт цагийн ашиглалтыг сайжруулж аймаг, сумдын соёлын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор төв орон нутгийн Соёлын төвийн эрхлэгч, бүжгийн багш нарыг хамруулсан нийтийн цэнгээнт бүжгийн анхан шатны сургалтыг зохион байгуулахаар болжээ. Сургалтыг ССАЖЯ-ны СУБХЗГ, Монголын Нийтийн бүжгийн холбоо, СУИС-ийн Бүжиг урлагийн танхим хамтран зохион байгуулж, европын болон үндэсний стандартын 16 төрлийн бүжгийг зөв бүжиглэж сурах, анхан шатны 40 цагын хөтөлбөртөй онол, дадлагын хичээлийг Нийслэл болон говь, зүүн бүсийн аймгуудыг хамруулан 4-р дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, мөн төвийн болон баруун бүсийн аймгуудыг хамруулан 5-р дугаар сарын 5-11-ний өдрүүдэд Орхон аймагт тус тус хоёр үе шаттайгаар явуулна.
Сургалтанд аймаг бүр соёлын төвүүдийн бүжиг, хөгжмийн багш нараас 10-аас доошгүй хүнийг оролцуулж, амжилттай суралцсан хүмүүст Сертификат олгох юм.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (1)